Хэрэглэх заалт: түрүү булчирхайн гиперплазийн эхэн үе.
Тун, хэрэглэх арга: Жороор хэрэглэнэ.
PROSCAR-ийн зөвлөж буй тун нь өдөрт нэг удаа нэг шахмал (5 мг) юм. Финастеридыг хоололт үл хамааран хэрэглэж болно.
Бөөрний дутагдал: Фармакокинетикийн судалгаагаар финастеридын тархалт, хувирал, ялгаралтын хувьд мэдэгдэхүйц ялгаа байхгүй байна. Тиймээс бөөрний дутагдалтай өвчтөнд (креатинины клиренс 9 мл/минутаас бага байсан ч) тунг тохируулах шаардлагагүй.
Өндөр настан: Хэдийгээр фармакокинетик судалгаагаар 70-аас дээш насны өвчтөнд ялгаралын түвшин бага байгааг харуулсан боловч өндөр настанд тунг тохируулах шаардлагагүй болно.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой