ТОДОРХОЙЛОЛТ
Никорандил нь N-(2 гидроксиэтил)-никотинамид нитрат (нийлмэл эфир). Энэ нь цагаан цайвар өнгөтэй, сулавтар үнэртэй талст нунтаг юм. Ацетон, метанол, этанол, ацетоны нитритэд чөлөөтэй уусна. Мөн этилсалицетат, хлороформд уусна. Усанд бага зэрэг, эфирт муу уусдаг. Химийн бүтцийн томьёо C8H9N3O4. Молекул жин: 211.18.
Никорандил шахмалын найрлагад эрдэнэ шишийн цардуул, натрийн кроскармиллоз, стеранины хүчил, маннитол зэрэг идэвхгүй бодис агуулагдана.
ЭМНЭЛ ЗҮЙН ЭМ СУДЛАЛ
Фармакодинамик шинж чанар
Эмийн эмчилгээний бүлэг: зүрхний эмгэгийн үед хэрэглэх судас өргөсгөх бэлдмэл.
ATХ код: C01DX16
Үйлдлийн механизм
Никорандил, никотинамидын нийлмэл эфир бөгөөд судас өргөсгөх артери, венийн судасны гөлгөр булчинг сулруулах үйл ажиллагааны хоёр механизмтай. Энэ механизм нь калийн сувгийг нээснээр нөхцөлдөнө. Калийн сувгийг идэвхжүүлснээр эсийн мембраны гиперполяризаци өдөөгдөн судасны булчинг сулруулснаар судас өргөсөн даралт буурна. Мөн калийн сувгийг өдөөснөөр зүрхний хамгаалах тогтолцооны улмаас ишемийн урьдал үеийг үүсгэдэг. Никорандилын нитратын хэсэг нь эсийн доторх цагирагт гуанозин монофосфатыг (cGMP) ихэсгэн венийн системд нөлөөлснөөр гөлгөр булчинг сулруулна. Үүний дүнд судасны эзлэхүүн нэмэгдэн ачаалал буурна.
Фармакодинамик
Никорандил титэм судасны хэвийн болон нарийссан хэсэгт хоёуланд шууд үйлчилнэ. Цаашилбал, судасны эсэргүүцлийг бүрдүүлдэг судасны гаднах бүрдэл, судасны ханын хүч багассанаар диастолын даралтын төгсгөл буурдаг. Эцэст нь зүрхний булчингийн хүчилтөрөгчийн тэнцвэржилт сайжран, зүрхний булчингийн нарийслын дараах талбайд цусны урсгалыг нэмэгдүүлнэ.
Мөн цаашилбал Никорандил нь спазмолитик идэвхийг үүсгэдэг. Никорандил зүрхний булчингийн агшилтанд шууд нөлөө үзүүлэхгүй.
Фармакокинетик
Шимэгдэлт: 50% ±50. Плазм дах тунгийн дээд концентрацид 30-60 минутын дараа хүрдэг.
Тархалт: Vd ~ 1 л/кг
Уурагтай холбогдолт: плазмын уурагтай холбогдолт 25 %
Хагас ялгарлын хугацаа: 1 цаг.
Ялгарал: бөөрөөр ялгарал 20% байна.
ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Эмчилгээний хэрэглэх заалт:
Никорандил 20мг шахмалыг зүрхний бахын эсрэг эхний эгнээний эмүүдэд (бета-хориглогчид, кальцийн антагонист) хангалттай хянагдахгүй байгаа, хориглох заалттай, зохимж муутай зүрхний тогтвортой бах оношлогдсон насанд хүрсэн өвчтөнд хэрэглэнэ.
Тун, хэрэглэх арга
Насанд хүрэгчид: Эхлээд Никорил 10мг тунгаар өдөрт хоёр удаа ууна. Цааш эмнэл зүйн үр дүнгээс хамааран тунг аажим титрлэн нэмэгдүүлж өдөрт 40мг тунгаар хоёр удаа ууна. Ердийн эмчилгээний тун өдөрт хоёр удаа 10 – 20мг ууна; хамгийн бага эхлэх тун өдөрт 5мг тунгаар хоёр удаа толгой өвдөх эрсдэлтэй өвчтөнд хэрэглэнэ.
Хэрэглэх арга: Никорилыг ууж хэрэглэнэ. Шахмалыг өглөө оройд хангалттай шингэнээр даруулж ууна. Хэрэглээнд хооллолт үл хамаарна.
Тусгай иргэдэд
Бөөр/элэгний дутагдал: Элэг бөөрний дутагдалтай өвчтөнд тунгийн зохицуулалт байхгүй.
Хүүхдийн хэрэглээ: Никорандил шахмалыг хүүхдэд үр дүн аюулгүй хэрэглээ судлагдаагүй тул энэ бүлгийн өвчтөнд хэрэглэхийг зөвлөхгүй.
Өндөр настаны хэрэглээ: Өндөр настанд тунгийн тохируулга байхгүй ч эмчилгээний үр дүн үзүүлэх бага тунгаар хэрэглэх нь зүйтэй.
Жирэмсэн: Жирэмсний категори: B
Жирэмсэн эмэгтэйд Никорандил хэрэглэсэн үзүүлэлт хязгаарлагдмал. Туршилтын амьтанд нөхөн үржихүйн системд шууд болон шууд бус замаар хортой нөлөө үзүүлэх эсэх нь ажиглагдаагүй. Урьдчилан сэргийлэх зорилгоор Никорандил шахмалыг жирэмсэний хугацаанд хэрэглэхээс зайлсхийнэ.
Хөхүүл: Туршилтын амьтанд Никорандил хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгардаг болохыг харуулсан. Энэ нь Никорандил хөхний сүүгээр ялгардаг эсэхийг нотлохгүй тул Никорандил шахмалыг хөхүүл үед хэрэглэхийг зөвлөхгүй.
Тун хэтрэлт
Цочмог тун хэтрэлтийн улмаас захын сусдас өргөссөнөөр шинж тэмдэгийн захын артерийн даралт огцом буурах, рефлексийн тахикарди үүснэ. Зүрхний үйл ажиллагааг хянан ерөнхий дэмжих эмчилгээ хийнэ. Хэрэв энэ арга хангалтгүй бол эргэлтийн плазмын эзлэхүүнийг нэмэгдүүлэх зориглоор шингэн сэлбэнэ. Амь насанд аюултай нөхцөлд судас агшаах эмүүд хэрэглэж болно.
ХОРИГЛОХ ЗААЛТ
· Никорандил, найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг.
· Шокын байдал (зүрхний шалтгаант шок), хүнд хэлбэрийн гипотензи, зүрхний декомпенсаци, бага даралт, зүүн ховдолын үйл ажиллагааны алдагдалтай
· Цусны даралтыг их хэмжээгээр бууруулдаг тул фосфодиэстераза 5 саатуулагчид (силденафил, тадалафил, варденафил) хэрэглэж буй нөхцөлд
· Цусны даралтыг ноцтой бууруулдаг тул уусдаг гуанилат циклаза идэвхжүүлэгчид (риоцигуат) хэрэглээт
· Гиповолеми
· Уушигны цочмог хаван зэрэгийн үед хэрэглэхийг хориглоно.
ГАЖ НӨЛӨӨ
Эмнэл зүйн туршилтаар толгой өвдөх шинж өвчтөний 30%-д маш түгээмэлээр ялангуяа эмчилгээний эхний өдрөөс эхлэн илэрдэг. Толгойн өвдөлтийг бууруулахын тулд тунг титрлэн аажим нэмэгдүүлнэ.
Эмнэл зүйн дараах тандалт судалгаанд Никорандил шархлаа үүсэх ноцтой гаж нөлөө ажиглагдсан талаар тэмдэглэсэн байдаг.
Гаж нөлөөний жагсаалт
Доорх хүснэгтэд Никорандилын хэрэглээнд үүссэн гаж нөлөөний илрэлийн давтамжийг эрхтэн системээр ангилан жагсаасан.
Илрэлийн давтамж
Маш түгээмэл (≥1/10); түгээмэл (≥1/100, <1/10); цөөн (≥1/1,000, <1/100); ховор (≥1/10,000, <1/1,000); маш ховор (<1/10,000); давтамж тодорхойгүй (илрэлийн давтамжийг тооцох боломжгүй).
Илрэлийн давтамжийг ноцтойгоор бууруулах дарааллаар жагсаав.
Гаж нөлөө
Мэдрэлийн системийн эмгэг
Амьсгалын систем
Зүрхний эмгэг
Судасны эмгэг:
Ходоод гэдэсний эмгэг
Элэг цөсний эмгэг:
Арьс, зөөлөн эдийн эмгэгүүд
Араг яс, үе мөчний эмгэгүүд
Ерөнхий
Бодисын солилцоо, тэжээлийн хямрал
Нүдний эмгэгүүд
Ерөнхий болон хэсэг газарт үүсэх өөрчлөлт
Никорандил шалтгаант шархлаа үүсэлт ходоод гэдэсний замд өндөр давтамжтай илрэх (ховор); арьс салст, ялангуяа нүдний салстын шархлаа маш ховор үүсдэг.
ТУСГАЙ АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ
Гаж нөлөөтэй холбоотой асуудлууд:
Шархлаа
Никорандилын хэрэглээнд ходоод гэдэс, арьс салстын шархлаа үүсэлт бүртгэгдсэн. Шархлаа нь ижил өвчтөнд өөр өөр газарт, ижил цагт эсвэл дангаараа үүсч байсан. Шархлаа Никорандилын эмчилгээний аль ч шатанд үүсч болно (эмчилгээг эхлүүлснээс жилийн дараа).
Никорандилаас шалтгаалан үүссэн шархлаанд мэс засал, уламжлал эмчилгээ үр дүнгүй. Эдгээр шархлааг эмчлэх цорын ганц арга нь никорандилын хэрэглээг зогсоох явдал юм. Энэ нь хүндрэлийн зэргээс хамааран эдгэрэлтэнд долоо, хэдэн сар шаардагдана.
Ходоод гэдэсний шархлаа: ходоод гэдэсний замд шархлаа үүсэлтийн 2/3 нь ноцтой байдаг. Ходоод гэдэсний шархлаанаас хоёрдогчоор цус алдалт үүсэлт никорандилын хэрэглээнд мэдээлэгдсэн. Шархлаа даамжирвал цооролт, нүх, буглаа үүсгэнэ. Гэдэсний цүлхэнт эмгэгтэй өвчтөнд никорандил эмчилгээний үед нүх, цооролт үүсэх эрсдэлтэй. Никорандил, кортикостероидын хавсарсан хэрэглээнд ходоод гэдэсний цоорол үүсэлт бүртгэгдсэн байдаг. Иймээс эдгээр эмүүдийг хамт хэрэглэхдээ болгоомжлох нь зүйтэй.
Нүдний шархлаа: Никорандилын хэрэглээнд нүдний салстын үрэвсэл, салтын шархлаа үүсэлт маш ховор тохиолдоно. Хэрэв шархлаа үүсвэл никорандилын хэрэглээг зогсооно.
Цусны даралт буурах
Никорандилыг цусны даралт бууруулах бусад эмийн бэлдмэлүүдтэй хамт болгоомжтой хэрэглэх ёстой.
Гиперкалиеми
Никорандилын хэрэглээнд ноцтой гиперкалиеми маш ховор үүсдэг. Иймээс никорандилыг калийн түвшинг нэмэгдүүлдэг бусад эмийн бэлдмэлүүдтэй хамт ялангуяа бөөрний дунд, хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнд маш болгоомжтой хэрэглэнэ.
Өвчинтэй холбоотой асуудлууд:
Зүрхний эмгэг: Хэрэглээний үр дүнгийн үзүүлэлт дутмаг байдгаас шалтгаалан NHYA III, IV ангиллын зүрхний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэхийг зөвлөнө.
Г6ФД дутагдал: глюкоз-6-фосфат дегидрогеназа дутагдалтай өвчтөнд Никорилыг болгоомжтой хэрэглэнэ. Никорандилын үйлдэлд органик нитратын хэсэг гол үүрэг гүйцэтгэнэ. Глюкоз -6- фосфат дегидрогеназа ферментийн дутагдалтай өвчтөнд органик нитратын хувирлын дүнд метагемаглобин үүсгэж болно.
Хавсарсан эмчилгээтэй холбоотой асуудлууд
Ацетилцистейн, СБҮЭ (Стероид бус үрэвслийн эсрэг эмүүд):
Эдгээр хослолыг хэрэглэж буй өвчтөнд ходоод гэдэсний замаас хүнд хэлбэрийн цус гоожих эрсдэл нэмэгдэнэ. Иймээс өвчтөнд ацетилцистейны хүчил, СБҮЭБ хамт никорандилыг маш болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Анхааруулга / урьдчилан сэргийлэлт:
Шингээгчид
Шахмал чийгэнд их мэдрэмтгий тул өвчтөнд шахмалын хадгалалтын горимыг сайтар баримтлахыг зөвлөнө. Никорандил шахмалын блистер бүрд тусад нь бүрээсд чөлөөт цахиурын гел бүхий идэвхтэй бодис агуулна. Өвчтөнд шингээгч бүрээсийг хэрэглэхгүй байхыг зөвлөнө.
Жолоо барих, механизмтай ажиллах чадварт үзүүлэх нөлөө
Никорандил нь толгой эргэх, цусны даралт бууруулах, ядрах шинж үүсгэдэг тул жолоо барих, механизмтай ажиллах чадварт нөлөө үзүүлж болно. Энэ нөлөө нь согтууруулах ундаа, даралт бууруулах бусад бэлдмэлүүдтэй (судас өргөсгөх, гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг бэлдмэлүүд) хамт хэрэглэхэд ихэснэ.
ЭМИЙН ХАРИЛЦАН НӨЛӨӨ
Фосфодиестераза 5 дарангуйлагчид: цусны даралт ноцтой бууруулах үйлдэл үзүүлэх тул (синергист нөлөө) никорандилыг фосфодиэстераза 5 саатуулагчид болох силденафил, тадалафил, варденафил эмүүдтэй хамт хэрэглэхийг хориглоно.
Гуанилат циклаза өдөөгчид: цусны даралт ноцтой бууруулах үйлдэл үүсгэх тул ууссан гуанилат циклаза өдөөгчдийг (риоцигуат) хамт хэрэглэхийг хориглоно.
Цусны даралт бууруулах эмүүд: никорандил эмчилгээний тунгаар цусны даралт багатай өвчтөний цусны даралтыг бууруулж болно. Хэрэв никорандилыг даралт бууруулах эмүүд эсвэл цусны даралт бууруулах нөлөөт эмүүд (судас өргөсгөх, гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүд, согтууруулах ундаа) хамт хэрэглэснээр цусны даралт бууруулах нөлөөг ихэсгэж болно.
Дапоксетин: никорандил хэрэглээт өвчтөнд байршлын тэсвэржилт буурч болох тул болгоомжтой хамт хэрэглэнэ.
Кортикостероидууд: никорандилыг кортикостероидуудтай хэрэглэснээр ходоод гэдэсний цооролт үүсдэг талаар мэдээлэгдсэн байдаг. Болгоомжтой зөвлөнө.
СБҮЭБ: СБҮЭ бэлдмэлүүд, ацетилсалицилын хүчлийг зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон үрэвслийн эсрэг тунгаар никорандилтай хамт хэрэглэхэд хүнд хэлбэрээр ходоод гэдэсний шархлаа, цооролт, цус алдалт үүсэх эрсдэл нэмэгддэг.
Гиперкалиеми үүсгэдэг бодисууд: никорандилыг калийн төвшинг нэмэгдүүлэх эмийн бэлдмэлүүдтэй хамт болгоомжтой хэрэглэх нь зүйтэй.
Никорандилын хувиралд циметидин (CYP саатуулагчид), рифампицин (CYP3A4 өдөөгч) нөлөөлөхгүй. Никорандил нь аценокумарины фармакодинамикт нөлөө үзүүлэхгүй.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 2° - 8°C хэмд хадгална.
ЗААВАР
Блистерийг нээсний дараа 7 хоног хадгална.
Гэрлийн шууд тусгал, дулаанаас хамгаалан, хүүхэд хүрэхгүй газарт хадгална.
Зөвхөн бүртгэлтэй эмнэлгийн мэргэжилтний жороор олгоно.
Зааврыг хэрэглэхийн өмнө анхааралтай уншина уу.

StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой